Сэвх, нөсөө хэрхэн арилгах арчлах вэ?

2022-04-23 07:34
Сэвх, нөсөө хэрхэн арилгах арчлах вэ?

Сэвх нөсөө яагаад үүсдэг вэ?

Нөсөө толбо \Hyperpigmentation\ нь арьсны өвчин биш, харин арьс хэсэг газартаа харлахыг хэлнэ. 

Яагаад үүсдэг вэ?

Нөсөө толбо ихсэх шалтгаан нь бидний арьс, үс, нүдний өнгийг бий болгодог меланоцит эсээс ялгардаг меланин гэх байгалийн будаг ч бодисын ялгарал ихэссэнтэй холбоотой үүсдэг. 

Меланин ихээр ялгарах шалтгаанууд:

Нарны гэрлийн нөлөө

Дааврын өөрчлөлт

Нас ахих

Арьсны гэмтэл, үрэвсэл

Зарим эм бэлдмэл 

Дотоод шүүрлийн зарим эмгэг


Нарны гэрлийн нөлөө: Нарны гэрэлд хамгаалалтгүй удаан хугацаагаар явахад меланины ялгарал ихсэх бөгөөд нүүрний “Т бүс”-ээр түрүүлж ихэсдэг. Гэхдээ нарны туяанд хэт их хордохыг таслах зорилгоор меланины ялгарал ихэсдэг байна. Нар нь арьсны хавдар үүсгэгч 2 төрлийн хорт туяаг ялгаруулдаг. Эдгээрийг альфа (UVA) болон бета (UVB) гэж 2 ангилдаг. Нарны туяа нь хөгшрөлтийн толбо (эсвэл нарны толбо), мелазма, үрэвслийн дараах нөсөөжилт зэргийг улам тодруулах зэрэг нөлөө үзүүлнэ. 

Дааврын өөрчлөлт: Дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр мелазма, хлоазма зэрэг өөрчлөлтүүд үүсдэг байна. Ихэвчлэн дунд насны эмэгтэйчүүдэд илүү тохиолдох бөгөөд  эстроген, прогестероны ялгарал ихсэхэд меланины үүсэлд дагаад ихэснэ.  

Нас ахих: Меланиныг ялгаруулдаг меланоцит эсийн үйл ажиллагаа буурах ба мөн хэмжээгээрээ томорч, бүтэц нь алдагддаг. Физиологийн өөрчлөлт буюу хөгшрөлтийн толбо нь 40 наснаас эхэлж үүсч эхэлнэ.   

Арьсны гэмтэл, үрэвсэл: Шарх, түлэгдэл, химийн түлэгдэл, батга, атопийн дерматит, хайрст үлд зэргийн дараа арьс харлах, өнгө нь өөрчлөгдөх зэрэг өөрчлөлтүүд гарна. 

Эм бэлдмэл: Зарим өвчин болон эм бэлдмэл нь нөсөөжилт үүсэх шалтгаан болдог. Эдгээрт аутоиммуны өвчин, хоол боловсруулах замын эмгэг, бодисын солилцооны эмгэг, витамины дутагдал зэрэг орно. “Т бүс”-ээр илүү нөсөөжилт үүсгэх эм бэлдмэлд хими эмчилгээ, зарим антибиотик, таталтын эсрэг эм, хумхаан эсрэг эм багтана. 

Нөсөөжилтын эсрэг авах арга хэмжээ

1. Л- цистеин нь сэвх нөсөө үүсгэгч меланинийг үүсгэгч эхний шатнаас эхлэн задлан дарангуйлж устгадаг.

2. Ниацинамид: Ниацинамид буюу витамин В3 нь нөсөөжилтын эсрэг маш хүчтэй үйлчилдэг батлагдсан эмчилгээ юм. Меланоцит эсээс ялгарах меланиныг арьс луу зөөрлөгдөх үйл ажиллагааг саатуулах үйлчилгээтэй бөгөөд нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаална. Судалгаанаас харахад ниацинамидыг 4 долоо хоног хэрэглэхэд нөсөөжилтын эсрэг үр дүнгээ үзүүлж эхэлдэг. 

3. Ретинол: Ретинол буюу А амин дэм нь эсийн ургалт болон ялгаран хөгжил идэвхжүүлэх тул шинэ эсүүд дахин үүсч, үүссэн нөсөө толбо хурдан арилах боломжийг олгодог. Меланины нийлэгжилтийг идэвхжүүлдэг тирозиназа ферментийн идэвхийг дарангуйлдаг. Энэ нь эргээд арьсыг гэрэлтсэн, бат бөх, эмзэгшил багатай болгоно. А амин дэм нь ниацинамидыг бодоход бага хугацаанд нөсөөжилтын эсрэг үр дүнгээ үзүүлж эхэлдэг. Ретинол хэрэглээд наранд гарахад арьсыг илүү мэдрэмтгий болгодог тул шөнийн цагаар түрхэхэд илүү тохиромжтой. Гэхдээ өдөр түрхэхийг хүсвэл дор хаяж SPF 30 нарны тос түрхээрэй. 

4. Витамин С: Витамин С нь антиоксидантаар баялаг ба бараан нөсөө толбыг бүдгэрүүлж цайруулах шинж чанартай. Меланины нийлэгжилтийг идэвхжүүлдэг тирозиназа ферментийн идэвхийг дарангуйлдаг. Мөн түүнээс гадна хүрээлэн байгаа гадаад орчны чөлөөт радикалууд, бохирдол, нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалдаг. С витаминыг арьс арчилгаандаа хэрэглэж эхэлснээс хойш 2 сарын дараагаас үр дүн гарч эхэлнэ. Гадаад орчны нөлөөллөөс хамгаалдаг тул өглөөд түрхвэл илүү тохиромжтой.  

5. AHA'S ( ALPHA HYDROXY ACIDS )

Арьсны давхарга бүр өөр төрлийн эсээс бүрддэг бөгөөд эпидерм буюу хамгийн гаднах давхарга тогтмол солигддог. Энэ үйл явцыг АНА нь дэмжиж, үхэжсэн эсийг гуужуулах, шинэ эсийг үйлдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. АНА - аар гуужуулсны дараа арьс тань сэргэж  зөөлөн болж, чийгшлээр маш сайн хангагдана.

AHА нь ихэвчлэн витамин С-ийн найрлагатай байдаг тул Ретинолтой хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

6. Гиалуроны хүчил:  Гиалуроны хүчил нь ретинол шиг чийгшүүлж, эсийн эргэлтийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлнэ.  Антиоксидант агууламж өндөртэй тул коллагены нийлэгжилтийг ихэсгэж арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, арьсыг залуу, толигор байлгана. Гэсэн хэдий ч дангаар нь ашиглахад тийм ч үр дүнтэй биш юм. Тиймээс нөсөөжилтын эсрэг витамин С эсвэл ниацинамидтай хослуулж хэрэглэвэл илүү үр дүнтэй



Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл