Илүүдэл шингэн эд эсэд хуримтлагдахад хаван үүсдэг. Нийтлэг шинж нь өглөө босоход нүд зовхи сэлхрэх, хавдах биеийн бусад хэсгүүд хөл шилбэ тавхай хавдах пэмбийх, дарахад хонхойж үлдэх гэх мэт. Хэрвээ та өдөржин суугаа ажил хийдэг, хөдөлгөөний дутагдалтай бол түр амарч 2 цаг тутам босч явах хөдөлгөөн хийх зэргээр хавагнахаас сэргийлээрэй. Хаван нь өвчин биш, харин өвчний шинж тэмдэг юм. Тиймээс юунаас шалтгаалж хавагнаж байгаагаа тодруулж шалтгааныг эмчлэх нь чухал. Богино хугацаанд үүссэн хаван харьцангуй аюул багатай. Харин урт хугацаанд хавантай байсан бол ноцтой асуудал шүү. Хаванг хэрхэн байгалийн аргаар буулгах аргуудыг сураарай.
ХАВАН ҮҮСЭХ ШАЛТГААН:
-Нарших
-Удаан хугацаанд суугаа ажил хийх, эсвэл удаан хугацаанд зогсох
-Зарим эрдэс болон витамины дутагдал
-Зарим эмний гаж нөлөө
-Гормоны өөрчлөлт (сарын тэмдэг, жирэмслэлт)
-Халдвар,
-Бэртэл гэмтэл
-Харшил (хоол хүнс, шавьж)
-Давсны өндөр хэрэглээ
-Хэт халуун нөхцөлд ажиллах , амьдрах
-Тунгалгын булчирхай зогсонгиших
-Бөөр, зүрх, элэг, бамбай булчирхайн өвчин
-Тархины хавдар
-Тархи, толгойдоо гэмтэл авах зэрэг олон шалтгаанууд байдаг.
ℹХАВАНГИЙН ШИНЖ ТЭМДЭГ:
-Үе мөчөөр хөөх хавдах
-Нүүр нүд сэлхрэх
-Амьсгал давчдах
-Амьсгалахад хүндрэлтэй, зовиуртай санагдах
-Хий ханиалгах
-Булчин өвдөх , зовиурлах
-Сэтгэл санааны байдал өөрчлөгдөх
-Хөл, шагай, шилбэ нь хаванд хамгийн ихээр өртдөг.
🔯1. ХӨДӨЛГӨӨН ХИЙГЭЭРЭЙ.
Та өдөржин суудаг , эсвэл өдөржин зогсдог бол хаван үүсэхээс сэргийлж алхаж эсвэл хөнгөн дасгал хийгээрэй. Нэг байрлалд удаан байх нь хавагнах шалтгаан болж болно.
🔯2. МАССАЖ ХИЙГЭЭРЭЙ.
Иллэг хийхэд тухайн хэсгийн цусан хангамж сайжирч хаван арилахад тусална.
🔯3. ХӨЛӨӨ ӨНДӨРЛӨЖ ДЭР ТАВИАРАЙ.
Биеийн доод хэсгээр хавагнасан бол хөлөө өндөрлөж дэр тавиарай.Хаванг хөдөлгөж хурдан арилахад тусална.
🔯4. ДАРАЛТТАЙ ОЙМС ӨМСӨӨРЭЙ.
Даралттай оймс өмсөж болно. Эмийн сангуудаар зарагддаг. Эсвэл даралттай боолтоор хавагнасан хөлөө боогоорой.
🔯5.ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГА
Давсны хэрэглээ шингэний тэнцвэрийг хянадаг. Цусанд их хэмжээний давс байхад усыг татаж хаван үүсгэдэг. Давс хамгийн их агуулагддаг бүтээгдэхүүн нь лаазалсан хоол хүнс, хиам, даршилсан ногоо зэрэг юм. Тиймээс хавагнасан үедээ эдгээр хүнсийг хэрэглэхгүй байвал зохимжтой.
🔯6. ХАВАН БУУЛГАХ ХҮНС ХЭРЭГЛЭ.
Хоол хүнсэндээ хаван буулгах эдгээр хүнсийг хэрэглээрэй: Хүрэн манжин, вандуй, хулуу, шош, сонгино, яншуй зэрэг нь шээс хөөж хаванг гадагшлуулна. Мөн жимс: усан үзэм, ханборгоцой, тарвас идээрэй. Таныг илүү их шээлгэж хаванг хөөх болно.
🔯7. ХЭРВЭЭ ТА ХАРШИЛТАЙ БОЛ ХАРШИЛ ҮҮСГЭГЧ ЗҮЙЛЭЭСЭЭ БОЛГООМЖЛООРОЙ.
Харшил хөдлөхөд биед илүүдэл шингэн хуримтлагддаг.
🔯8. ХАВАН ХӨӨХ ЦАЙНУУДЫН ТӨРЛӨӨС ХЭРЭГЛЭЭРЭЙ.
Уламжлалт анагаахын жор
найрлага дээр үндэслэсэн , бөөрний үйл ажиллагаа дэмжиж хаван хөөх үйлдэлтэй олон төрлийн цайнуудаас ууж болно. Байгалын эрүүл мэндэд хоргүй хаван хөөх арга юм.
Урт хугацаанд хавагнаж огт болохгүй. Та эмчид үзүүлж , шалтгааныг нь эмчлүүлээрэй.
📍Мэдээлэл авах 9303-9003,9403-9003
Онлайн дэлгүүрээр хялбар захиалгаа өгөөрэй
Www.nutridday.mn
💳💰Storepay, Lend.mn, pocket pay ашиглан шимтгэлгүй, хувааж төлөх нөхцөлөөр бүтээгдэхүүнээ аваарай😊