Намрын улиралд дархлаагаа сайжруулах идэвхтэй алхмуудыг хийснээр эрүүл саруул байж, эрч хүчтэй намрын улирлыг өнгөрүүлэх боломжтой. Шим тэжээлээр баялаг хооллолтонд анхаарлаа хандуулж, зөв нэмэлт тэжээлийг хэрэглэж, амьдралын хэв маягаа өөрчлөх замаар та хүйтэн цаг агаарыг дагалддаг өвчнөөс биеэ хамгаалаарай.~
1. Витамин С: Дархлааг сайжруулах шинж чанараараа алдартай витамин С нь халдвартай тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг цагаан эсийн үйлдвэрлэлийг идэвхжүүлдэг.
2. Lutein буюу Витамин А, Е:
А витамин нь арьсны болон салст бүрхэвчийн эрүүл мэндийг сахихад зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь эмгэг төрүүлэгч бичил биетний эсрэг хамгаалалтын эхний шугам болдог.
Е витамин нь Чөлөөт радикалуудыг саармагжуулах, дархлааны эсийн үйл ажиллагааг дэмжих антиоксидант. Та дээрх А, Е аминдэмийн багтаасан нүдний харааг сайжруулдаг lutein нүдний витаминаа намар өвлийн турш хэрэглэн дархлаа болон нүдний эрүүл мэндээ дэмжээрэй.
3. Омега-3
Омега 3 тосны хүчил нь үрэвслийг багасгах, дархлааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
4. Витамин Д
Өдөр богиносох тусам нарны гэрэлд өртөх нь багасч, Д аминдэмийн хэмжээ буурахад хүргэдэг. Д аминдэм нь дархлааны үйл ажиллагаанд чухал үүрэгтэй бөгөөд дутагдал нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Намар, өвлийн улиралд, ялангуяа нарны гэрлийг хангалттай авч чаддаггүй тул Д аминдэмийн бэлдмэл хэрэглээрэй.
5. Ашигтай бактери+Цайртай
Гэдэсний эрүүл мэнд нь дархлааны үйл ажиллагаатай нягт холбоотой. Ашигтай бактери болох пробиотикууд нь гэдэсний эрүүл бичил биетийг хадгалахад тусалдаг ба энэ нь эргээд хүчтэй дархлааг дэмждэг. Мөн Цайр бол дархлааны хариу урвалд чухал үүрэг гүйцэтгэдэг эрдэс юм. Энэ нь бие махбодид нэвтэрч буй бактери, вирусын эсрэг тэмцэхэд тусалдаг тул Цайртай ашигтай бактериа өглөө бүр ууж дархлаагаа хүчирхэгжүүлээрэй.