Цайр / Канад/ + Витамин D / Швейцарь/ түүхий эдээр хийгдсэн.
Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн .Хүүхдүүддээ өгхөд аюулгүй тэдний амтархан идэх дуртай гүзээлзгэний амттай витамин.
Цайр хэрхэн дархлааг дэмждэг вэ?
Цайр нь уушгины өөрийгөө гадны халдвараас хамгаалах механизмыг сайжруулж, халдвар эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ.
Цайр нь арьсны хамгаалах механизм болох лимфоцитүүдийг идвэхжүүлдэг.
Нейтрофил болон natural killer эсүүд гэх мэт өвөрмөц бус дархлааны эсүүдийн ялгаран хөгжилд гол үүрэгтэй оролцдог.
Эсийн мембраныг хамгаалах үүрэг гүйцэтгэж, эсийн задрал, гэмтэлд орох магадлалыг бууруулдаг.
Цайр нь мөн ДНХ хуваагдах, хуулбарлагдах, РНХ транскрипц, эсийн хуваагдал, эсийн идвэхжил зэрэгт гол үүрэгтэй оролцдог.
Цайрын дутагдалын үед Т лимфоцит, Тh 1 цитокинүүдийн нийлэгжилт болон В лимфоцитүүдийн үйл ажиллагаа алдагддаг.
Мөн цайрын дутагдалын үед дархлааны гол эсүүдийн нэг болох макрофаг болон пивот эсүүдийн үйл ажиллагаа доголддог.