Хэрэглэхэд үнэхээр хялбар төдийгүй гайхалтай үр дүнтэй.
Голлох найрлагууд:
- Glutathione
Glutathione нь дотор гаднаасаа зайлшгүй хэрэглэж байх хэрэгтэй шилдэг антиоксидант юм. Үрэвслийг бууруулж, эсийн нөхөн төлжилтийг дэмждэг. Арьсан дээрх сэвх нөсөө толбыг бүдгэрүүлж, арилгана.
- Vitamin C
Витамин С нь хүчтэй антиоксидант. Коллагены нийлэгжилтэнд чухал үүрэг гүйцэтгэдэг. Витамин С нь мөн арьсыг наранд гэмтэхээс болон үрчлээнээс хамгаалж байдаг. Арьсны нөхөн сэргэлтийг дэмждэг. Арьсыг цайруулан, бүх төрлийн сэвх толбыг бүдэгрүүлнэ.
- Niacinamide
Арьсыг чангалж, томорсон нүхийг мэдэгдэхүйц багасгаж, арьсны өнгийг сайжруулдаг. Мөн Niacinamide буюу В3 нь арьсны олон асуудлыг эмчилдэг. Үүнд батга, rosacea, нөсөө толбо гэх мэт.